Цэс

Дотоод журам

3 сар 27, 2017 - Танилцуулга

БАТЛАВ.    Соёлын төвийн 2013 оны……дүгээр сарын…..ны өдрийн хамт олны хурлаар батлав.

ЧУЛУУНХОРООТ СУМЫН СОЁЛЫНТӨВИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Энэхүү дотоод журам нь  “ Төрийн албаны тухай” хууль, “ Төсвийн тухай” хууль, “ Хөдөлмөрийн тухай” хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Соёлын төвийн ажилтан,албан хаагчдын хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажил албаны чанарыг дээшлүүлж хариуцлагыг өндөржүүлсэн ажлын шуурхай байдлыг хангахад оршино.

1.2. Энэхүү журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг юм.

1.3. Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг зөв үр ашигтай бүтээлтэй ашиглахад чиглэгдэнэ.

1.4. Энэхүү  журмыг хэрэгжилтэнд соёлын төвийн хамт олон, үйлчлүүлэгч, ард иргэд хяналт тавина.

Хоёр .Байгууллагын дотоод үйл ажиллагаа

2.1. Цаг ашиглалт

2.1.1. Соёлын төвийн ажилтан, албан хаагчид дараах хуваарийг мөрдөнө.8.00-12.00, 13.00-17.00 цагт ажиллах ба ээлжийн амралтын өдрүүдийг эдлэх хүсэлтийг хүлээн авч зохицуулан.

2.2. Нэг өдрийн ажлын цагийн үргэжлэл 8 цаг байх ба 7 хоногт 40 цаг ажиллана.

2.3. Цаг үеийн урлаг, уран сайхны үйл ажиллагаанаас шалтгаалан шаардлагатай үед уртгасан цагаар ажиллах бөгөөд илүү  цагаар ажилласан тохиолдолд нөхөн амруулана.

2.4. Ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх, засварлах, гадуур ажлаар явах,тарахдаа удирдлага болон цаг бүртгэгчид заавал мэдэгдэн мэдэгдэхгүй бол ажлыг тасалсанаар тооцно.

2.5. Ажлын цагийн бүртгэлийг цаг бүртгэгч бүртгэж эрхлэгч ажилтны ажлын цаг ашиглалтанд хяналт тавьж ажиллана.

2.6. Ажлын цаг ашиглалтын тайланг сар бүрээр гаргаж  ня-бод өгөх.

2.7. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.

2.8. Ажил төрлийн цуглааныг долоо хоног бүрийн Даваа гарагт зохион байгуулна.

Гурав . Төлөвлөгөө тайлан түүнд тавих хяналтын тогтолцоо.

3.1. Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн явуулна.

3.2. Төлөвлөгөөнд заагдсан ажлуудын биелэлтийг улирал болон хагас, бүтэн жилээр дүгнэж биелэлтийг хангаж ажиллана.

3.3. Соёлын төвийн ажилтан бүр ажлын төлөвлөгөөг улирал болон  жилээр  төлөвлөн, төлөвлөгөөг эрхлэгч батлан хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

3.4. Засгийн газраас соёлын талаар баримталж байгаа Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг  хэрэгжүүлэн төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллана.

Дөрөв. Ажилтныг ажилд авах.

4.1. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу эрхлэгч нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажилд авна. Шинээр ажилд орсон ажилтныг 1 жилийн гэрээтэй ажиллуулж ажилтны ажлын үр дүнг харгалзан гэрээг сунгах болно.

4.2. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилт үйл ажиллагаандаа мөрдөх хууль тогтоомж, байгууллагын  дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулах. Ажилд авч буй ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх бодлогыг барьж ажиллагсдаа чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх.

4.3. Ажилд орохыг хүссэн ажилтнуудыг эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт оруулж тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангах эсэх тухай магадлагаа гаргуулна. Ажилд орохыг хүссэн иргэдээс дараах бичиг баримтыг үндэслэл  болгон авна.

4.4. Эрхлэгчийн тушаалаар шийдвэр хэрэгжинэ.

Тав .Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай.

5.1. Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг заалтыг  үндэслэн ажлаас чөлөөлнө.

5.2. Ажилтныг өөрийн хүсэлтээр

5.3. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц

Зургаа. Ажил амралтын цагийн горим.

6.1. Ажилтны хүсэлтээр чөлөө олгох бөгөөд эрхлэгч нэг удаагийн цалингүй чөлөөг 1-7 хоног хүртэл хугацаатай олгоно.Шаардлагатай үед чөлөөг сунгаж болох ба энэ нь нэг сард ажлын 10 хоногоос хэтрэхгүй байна. Чөлөө олгохдоо өргөдлийг үндэслэн чөлөөний хуудас олгох бөгөөд чөлөөний хуудсыг бүртгэлд хавсаргана.

6.2. Хүндэтгэн үзэх шалтгаантай үед цалинтай чөлөө олгож байна. Үүнд:

 6.3. Ажилтан ээлжийн амралтын хуваарийг өөрсдийн саналыг харгалзан баталж , мөрдүүлэх бөгөөд тухайн ажилтныг амарч байх хугацаанд нь удирдлагаас санаачлан ажиллуулбал нөхөн амраах, бусад тохиолдолд хуваарьт хугацаанд амралтын тооцоог хийнэ.

6.4. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах зэрэгт төсөв санхүү хүрэлцэхүйд  ээлжийн амралтын тооцоог хийнэ.

Долоо. Шагнал, урамшил

7.1. Хариуцсан ажил үүргээ идэвх санаачлагатайгаар биелүүлж амжилт гаргасан тохиолдолд Сумын Засаг дарга, Эрхлэгчийн зүгээс зохих хуулийн дагуу урамшуулал олгоно. Үүнд:

             7.1.1Гурван сар хүртэл хугацаагаар цалинг 20 хувиар нэмэгдүүлэх

7.1.2.Үнэ бүхий зүйлээр

7.1.3.Улс Аймаг, сумдын дунд зохион байгуулсан төлөвлөгөөт үйл ажиллагаа болон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон ажилтан, албан хаагчдийг цалингийн хувиар шагнана.

 7.2. Хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан ажилтныг алдар цол, одон медаль, бусад дээд шатны байгууллагын шагналд тодорхойлохдоо хамт олны хурлаар хэлэлцэж тодорхойлно.

Долоо. Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ, түүнийг дүгнэх

7.1. Үр дүнгийн гэрээ байгуулах

7.1.2. Ажилтан албан хаагчид нь эрхлэгчтэй жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор үр дүнгийн гэрээ байгуулсан байх.

7.1.3. Эрхлэгчтэй  байгуулах үр дүнгийн гэрээнд тухайн жилд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг тусгахаас гадна, эрхлэгчээс  тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг заавал тусган хэрэгжүүлнэ.

7.2. Үр дүнгийн гэрээг дүгнэх

7.2.1. Эрхлэгчийн өмнө үр дүнгийн гэрээгээр үүрэг хүлээсэн албан хаагч нь тухай жилийн 12 дугаар сарын 15-ны дотор гэрээний гүйцэтгэлийг илтгэх хуудсаар ирүүлсэн байна.

7.2.2. Ирүүлсэн илтгэх хуудаснуудтай эрхлэгч танилцан тухайн албан хаагчидтай биечлэн ярилцан үр дүнгийн гэрээг дүгнэж баталгаажуулна.

7.2.3. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 80-аас дээш хувиар гүйцэтгэсэн албан тушаалтныг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн урамшуулна.

Найм. Ажилтны нийгмийн асуудал

8.1. Ажилтныг жилдээ нэг удаа мэргэжлийн эмчийн  үзлэгт хамруулах

8.2. Жилд ажилтан, албан хаагч нийлсэн 4 хүнд 2 тн нүүрс үнэгүй өгч байх.

Ес. Ажил олгогчийн эрх үүрэг.

9.1. Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журам

баталж мөрдүүлэх, хөдөрмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах.

9.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал , аятай нөхцөлөөр хангах,хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох.

9.3. Албан хаагч, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тодорхой байлгах, ажилтны ажил үүрэг гүйцэтгэлд хяналт тавих.

9.2. Ажилтан, албан хаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ.

9.1.1. Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ идэвх санаачлагатай, хариуцлагатай гүйцэтгэж үр бүтээлтэй ажиллах.

9.2.2. Хариуцсан .эд хөрөнгө, техник хэрэгслийг хамгаалж, хэмнэлтэй, үр ашигтай зарцуулах.

9.2.3. Гэрээнд тусгагдсан заалтуудыг удаа дараа зөрчиж, харилцааны доголдол гаргаж үзэгч, харьцагч, хамт ажиллагсад, удирдах хүмүүстэй ёс бус харьцсан, сахилгын зөрчил гаргасан тухай гомдол 3-ааэс дээш удаа үндэслэлтэй нь нотлогдсон бол, ажлын цаг ашиглалт муу, ёс суртахууны болон сахилгын зөрчил гаргасан тохиодолд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халах арга хэмжээ авна.

9.2.4. Мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачилгатай ажиллана.

9.2.5. Ажилтан, албан хаагчид нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй нь холбоотой болон байгууллагын дотоод нууцыг хадгалах хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааг сахин биелүүлж байгууллага хамт олныхоо нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, иргэд үзэгчдийг гүнээ хүндэтгэн ажилдаа туйлаас сонирхолтой   урам зориг дүүрэн, сэтгэл өөдрөг санаачилгатай, хариуцлага өндөр, шударга хөдөлмөрлөх.

9.2.6. Албан хаагч, ажилтан нь ёс суртахууны зөв төлөвшилтэй байж ёс зүйн хэм хэмжээ чанд мөрдөж ажиллах.

9.2.7. Харилцагч, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, ёс зүй, нас, хүйс, албан тушаалыг хүнтгэн зөв харилцааны соёлыг дээд зэргээр эзэмшсэн байх.

9.2.8. Байгууллагын дотоод дэгийг баримтлан ажил үүргээ гүйцэтгэх.

9.2.9. Ажлын байранд зүй бус, хэрүүл маргаан гаргахгүй байх ажлын 8 цагт үр бүтээлтэй ажиллах,

9.2.10. Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангаж ажиллах.

9.2.11. Ажлын байранд архи, тамхи хэрэглэхгүй хуулийг дагаж мөрдөх.

9.2.12. Байгууллагаас гаргасан мэдээ тайлан судалгааг, холбогдох эрхлэгч, ня-бо, нярав нар үнэн зөв тогтоосон хугацаанд нь гаргах бөгөөд үнэн зөв гаргаж өгөөгүйгээс үүдэн гарсан хохирол торгуулийг буруутай этгээд шууд хариуцан төлнө.

9.2.13. Үйл ажиллагаа явуулах бүрд хөгжмийн багш, бүжгийн багш, нярав нар заавал байх бөгөөд шаардлагатай үед номын санч байх.

Арав. Хөдөлмөрийн сахилга эд хөрөнгийн хариуцлага.

10.1. Сахилга хариуцлага.

10.1.2. Холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчсөн албан хаагчдад хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж хариуцлага тооцно.

10.1.3. Харилцааны доголдол гаргаж хүмүүстэй ёс бус харьцсан зөрчлийг гаргасан тухай гомдол 3-ааэс дээш удаа үндэслэлтэй нь нотлогдвол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.

10.1.4. Ажилтан, албан хаагчид сахилгын ноцтой зөрчил гаргасан, ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундаа болон тамхи  хэрэглэсэн, удаа дараа ажил тасалсан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авна.

10.1.5. Албан газар хэл ам хийх, ажлын байранд зүй бус хэрүүл маргаан гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх тохиолдолд хариуцлага тооцно.

10.1.6. Онцгой тохиолдолд гарсан үед дуудагдсан ажилчид дурдсан цагт бэлэн байх үүрэгтэй. Дуудсан цагт ирээгүй ажилтанд хариуцлага тооцно.

10.1.7. Тухай өдөр ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон ажилтан нь ирэх боломжгүй шалтгаанаа албан ёсоор бичгээр болон утсаар мэдэгдэнэ. Мэдэгдээгүй ажилтныг ажил тасалсанд тооцно.

10.2.Эд хөрөнгийн хариуцлага

10.2.1. Байгууллагын эд хогшил, техник хэрэгсэл, тоног төхөөрмж, эд материалыг зүй бус ашиглах, бусдад ашиглуулах, зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахыг хориглоно. Гаргасан тохиолдолд гэм буруутай этгээдэд хариуцлага тооцно.

10.2.2. Өөрийн хариуцсан эд хөрөнгийг хайрлан хамгаалах, өөриймсэг хандах.

Арван нэг. Соёлын төвийн эрүүл ахуй.

12.1. Сар бүрийн 25-ны өдөр их цэвэргээний өдөр болгож ажилчид бүгд оролцоно.

СОЁЛЫН ТӨВ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн