Цэс

Байгууллагын түүх

3 сар 27, 2017 - Танилцуулга

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Соёлын төв нь 1956 онд сум  байгуулагдахад улаан булан нэртэйгээр баригдаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

 Анхны клубын эрхлэгчээр сумын уугуул иргэн Г.Базарханд юм. Одоогийн соёлын төвийн барилга нь 1974 онд ЗХУ-ын тусламжаар Эрээнцав САА-г шинээр тохижуулахад 150 хүний суудалтай, 1042 м/кв талбайтай, бетонон суурьтай, тоосгон ханатай  кино заалны зориулалттай баригдан, ашиглалтанд орсон.1991 онд Соёлын төв нь 3 орон тоотой ажиллаж байсан.Тус Соёлын төвд:

1956 онд клубын анхны эрхлэгч сумын уугуул иргэн Г.Базарханд

1971-1982 онуудад эрхлэгчээр С.Балданжав

1983-1990 онуудад эрхлэгчээр  Н.Лхагвасүрэн нь 1986 онд Бүх Ард Түмний   Урлагийн Их Наадмын мөнгөн медель, Улсын тэргүүний уран сайханч, 1988 онд Сумын соёл урлагийн 10 хоног өдөрлөгт Аймгийн аварга Соёлын ажилтан, 1991 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан.

1991-1995 онуудад эрхлэгчээр Л.Гэрэлтуяа нь 2012 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”  2012 онд МУСТА цол тэмдэгээр шагнагдсан.

1996 онд эрхлэгчээр  Атарбаясгалан

1998-2001  онуудад эрхлэгчээр А.Адъяасүрэн

2002-2006 онуудад эрхлэгчээр Ю.Гантуяа

2006-2009 онуудад эрхлэгчээр Д.Март нь 1986-1987 онд Клубын дэргэдэх язгуур урлагийн хүүхдийн “Есөн эрдэнэ “ чуулгыг амжилттай удирдан ажиллуулж байсан. 2008 онд БСШУЯ-аас “Соёлын алдар” медаль, 2012 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”ээр шагнагдсан.

2009-2011 онуудад эрхлэгчээр А.Уранцэцэг

2011 оноос эрхлэгчээр  Д.Алтанчимэг ажиллаж байна.

Манай сумын гаралтай ардын авьяастнуудыг дурьдвал:

Монгол Улсын Тэргүүний Ардын Авьяастан цол тэмдэгтэн С.Оюунчимэг

Аймгийн хошой аварга дуучин, ахмад настны урлаг спортын бага наадмын мөнгөн медаль, Улсын Тэргүүний Ардын Авьяастан цол тэмдэгтэн М.Алтангэрэл

Аймгийн хошой аварга дуучин Б.Баяраа

Монголын Соёлын түшиг холбооны “Соёлын алдар” медальт С.Наранцэцэг

Ажилтны Урлагийн их наадмын “Алтан“ медальт Д.Чимэдцэрэн зэрэг олон авьяастнууд сумынхаа иргэдийн сайшаалыг хүртсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн