Цэс

Танилцуулга

3 сар 20, 2017 - Танилцуулга
Танилцуулга

Соёлын төвийн барилга нь 1974 онд  150 хүний суудалтай  кино заалны зориулалттай баригдан, ашиглалтанд орсон. 1991 онд Соёлын төв нь 3 орон тоотой ажиллаж байгаад 2007 оноос Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас сумдын соёлын төвүүдийг эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын  санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотой болгосон Одоогийн байдлаар тус соёлын төв 7 оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Соёлын төв нь Монгол Улсын төр засгаас соёлын талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэр, хууль тогтоомж,  төрөөс явуулж буй үндэсний хөтөлбөрүүдийг ханган биелүүлж ажиллаж байна. Соёлын төв нь эрхлэгчийн өрөө,уран сайхны өрөө, үзэгчдийн заал, номын сан зэрэг өрөө тасалгаатай.

Соёлын төвийн үйл ажиллагаа

1.Соёл урлаг, уран сайхан

2.Нийтийн номын сан

1.Соёл урлаг, уран сайхан

Урлаг урансайхны үйл ажиллагаа нь  сумынхаа хүн ам болон сумын төвөөс алс зайдуу оршдог баг ба хилийн заставуудад номын сан, урлаг соёлоор үйлчлэх, хүүхэд залуучуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх зэргээр соёлын олон талт үйл ажиллагааг явуулдаг. Соёлын үйл ажиллагааг иргэдэд хүргэх зорилгоор ажлаа сар, улирал, жилээр төлөвлөн, жилдээ 4950 орчим үзэгчдэд 41 төрлийн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж ард иргэдэд соёлын үйлчилгээг хүргэж  ажиллаж байна.

2.Нийтийн номын сан

Номын сангийн фонд баяжилт  12000000 төгрөг бүхий 4200 ширхэг номтой.

Үйл ажиллагаагаа танхим, гэрээр, явуулын гэсэн 3 хэлбэрээр явуулдаг.

Явуулын номын сангийни үйл ажиллагаанд сумын төвөөс алс зайдуу амьдардаг багийн иргэд болон заставуудын иргэд хамрагддаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн